Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай сургаалт үлгэр V: Утгын тайлал II
Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай сургаалт үлгэр V: Утгын тайлал II
Хураангуй
Өмнөх хэсэгт баян хүн иудейчүүдийг, ядуу Лазар еврей бус үндэстнүүдийг төлөөлдөг болохыг тайлбарласан. Энэ хэсэгт баян хүн ба Абрахамын хоорондын ярианы гүн утгыг тайлбарлажээ.
1. Хурууны үзүүрийн туслалцаа, гал асаадаг хэл
Баян хүн:
“хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг” (Лук 16:24).
Энэ хүсэлт фарисайчуудын тухай Есүсийн үгийг сануулна:
“үүрэхэд бэрх хүнд ачаа баглаж, хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө үүнд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй” (Матай 23:4; Лук 11:46).
Иудейчүүд Аврагчийг үгүйсгэн:
“Түүнийг цовдол!” (Матай 27:21-23)
“Түүний цус бидний болон бидний үр хүүхдүүдийн дээр байг” (Матай 27:25)
Тэдний хэл:
“Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ зусардаг”. “Тэдний уруул дор могойн хор байдаг” (Ром 3:13).
Иаков хэлний талаар:
“Гал түймэртэй адил” (Иаков 3:6)
“xэл нь… бүх биеийг бузарладаг.” (Иаков 3:5-8)
Есүс:
“Аманд орсон юм хүнийг бузарладаггүй, харин амнаас гарч буй нь хүнийг бузарладаг юм” (Матай 15:11,18-20)
Иймээс:
“Ам хэлээ хазаарлагч нь Аюул зовлонгоос биеэ хамгаална.” (Сургаалт үгс 21:23)
2. Үнэнг ойлгох ойлголт руу нэвтрүүлэхгүй ангал
Абрахам:
“эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ” (Лук 16:26).
Энэ ангал нь:
- Ертөнцийн Эзэний ард түмнээс таслагдсан байдлыг
- Зүрх сэтгэлийн сохрийг
- Хатуурсан ойлголтыг
илэрхийлнэ.
Есүс:
“Та нар үнэхээр таг сохор байсан бол, гэмгүйд тооцогдож болохсон…” (Иохан 9:39-41)
Паул:
“Израильчуудын зүрх сэтгэл хатуурсаар…” (2 Коринф 3:14-15)
“Ертөнцийн Эзэн тэднийг юм ойлгох чадваргүй болгожээ…” (Ром 11:7-10)
3. Өнөө ангал Иордан голыг ч билэгдэнэ
Грек эхэд “гатлах” (G1276) гэдэг үг хэрэглэгдсэн нь усан саадыг илтгэнэ.
Иордан гол:
- Амалсан Нутагт орох зааг
- Авралыг билэгдэнэ
Есүсийг дагах нь Иордан голыг гатлахтай адил.
4. Үхсэн хүнийг илгээх тухай хүсэлт
Баян хүн Лазарыг дүү нар луугаа явуулахыг хүсэхэд Абрахам:
“Хэрэв тэд Мосе ба Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ” (Лук 16:31).
Есүс Лазарыг амилуулсан ч:
фарисайчууд … Есүсийг барьж аваад алуулах хуйвалдаан зохиож эхэлсэн
фарисайчууд үхэгсдээс амилсан Лазарыг ч алахаар шийдсэн (Иохан 12:10)
5. Мосе ба эш үзүүлэгч нар Есүсийг гэрчилдэг
Есүс:
“Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан…” (Иохан 5:39,46-47)
“Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой” (Лук 24:44)
Гэвч:
“Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа” (Матай 28:11-15)
6. Израилд найдвар бий юу?
Паул:
“Ертөнцийн Эзэн өөрийнхөө ард түмнийг голсон хэрэг үү? … Огтхон ч үгүй!” (Ром 11:1-2)
“Зарим Израильчуудын зүрх сэтгэл ийнхүү зөрүүд хатуу болсон нь зуурдын хэрэг мөн.” (Ром 11:25-26)
“Тэднийг би гэмээс нь чөлөөлөхдөө тогтоож өгсөн гэрээгээ биелүүлэх болно” (Ром 11:25-26)
7. Лазар Есүс Христийг ч билэгддэг
“Тэр баян байсан боловч … ядуу болжээ” (2 Коринт 8:9)
“Өөрийгөө хоосолж…” (Филиппой 2:6-8)
“Өөрийнхөндөө ирсэн боловч, Өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй” (Иохан 1:11)
“…xүмүүст жигшигдэж, зэвүүцлийг амссан…” (Исаиа 53:3-4)
8. Эцсийн дүгнэлт
Өгүүллэг нь болсон түүх бус, харин сургаалт зүйрлэл.
- Тамын тухай уламжлалт ойлголт Библид үндэслээгүй
- Баян хүн — иудейчүүд
- Лазар — еврей бус үндэстнүүд
- Ертөнцийн Эзэний төлөвлөгөө бүх үндэстнийг хамарна
Эцэст нь Дуулал 86:8-13 ишлэлийг залбирлын хэлбэрээр оруулсан.
Баян хүн ба Лазарын өгүүллэгт орсон билэг тэмдэг (26-р хуудас)
-
Баян хүн — Тэргүүн тахилч Каиаф, иудейчүүд
-
нил ягаан өнгө — Хаанчлалын үүрэг
-
маалинган хувцас — Тахилчийн үүрэг
-
тансаг зоог — Сүнслэг ивээлүүд
-
Лазар — Элиезер, еврей бус үндэстнүүд, Есүс Христ ба Түүний Бие
-
ноход — Еврей бус үндэстнүүд
-
гал — Хэл яриагаар үйлдсэн гэм
-
гүн ангал — Хатуурсан зүрх, Иордан голын бэлгэдэл
“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”
Хэрэглэсэн эх сурвалж
Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Gill, J. (1763). Exposition of the Old and New Testaments. Монгол Хэлний Их Тайлбар Толь (2016). Стандарт Монгол Орчуулгын апп (2023). Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible.
“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”